Алба хаагчдыг хамруулсан ээлжит түргэвчилсэн шинжилгээний хариу 100 хувь сөрөг гарав

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймгийн засаг даргын захирамжийн дагуу аж ахуй нэгж байгууллагууд 21 хоног тутам нийт ажилчдаа коронавирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамруулах учиртай.Уг ажлын хүрээнд “Дархан-Ус суваг” ХК 18 ажилтан, албан хаагчаа түргэвчилсэн шинжилгээнд хамрууллаа. Энэ удаад түүврийн аргаар хийгдсэн шинжилгээний хариу 100 хувь сөрөг гарав.