“ГЭР БҮЛ-ХАМТ ОЛОН” СЭДЭВТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Дэлхийн гэр бүлийн өдөр”, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан өнөөдөр /2019.05.26/ “ГЭР БҮЛ-ХАМТ ОЛОН” сэдэвт өдөрлөгийг “ДАРХАН-УС СУВАГ” ХК-ний нийт ажилтнуудын хүүхдүүдийн дунд зохион байгууллаа. 6-12 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд “УНАДАГ ДУГУЙН УРАЛДААН” эрэгтэй, эмэгтэй, аав, ээж, би гэр бүлийн “ХӨГЖӨӨНТ БУУХИА”, 1-5 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд “ГАР ЗУРГИЙН УРАЛДААН”, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд “ХЭН САЙН ДУУЛАХ ВЭ”, 9-12 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд “ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН” зэрэг тэмцээнүүд боллоо. Мөн “CПОРТЛОГ ГЭР БҮЛ”, “АВЬЯАСЛАГ ГЭР БҮЛ”, “ӨНӨР ГЭР БҮЛ”-ийг тус тус шалгаруулж алдаршууллаа.
Нийт ажилтнуудынхаа гэр бүлд “ЭХ ҮРСИЙН БАЯР”-ын мэнд хүргэе.