Гэмтлийг засварлаж, худгийг шинэчлэв

Дархан сумын 6-р багийн нутаг дэвсгэр дэх “Буян” захын автозогсоолд байрлалтай цэвэр усны 300 мм-ийн шугам хоолойд гэмтэл гарсаныг шуурхай бригад ажиллаж засварлав. Мөн засварын үед эвдэгдсэн худгийн нүхт хавтанг шинээр суурилуулж, тагийг сольжээ.