“ДАРХАН-УС СУВАГ” ХК БАЙГУУЛЛАГЫН БҮХ ХЭСЭГ НЭГЖИЙН ОБЪЕКТ, АЖЛЫН БАЙР, МАШИН ТЕХНИК ХЭРЭГСЭЛҮҮДЭЭ БҮРЭН ХАЛДВАРГҮЙТГЭЛД ХАМРУУЛАВ

“Дархан-Ус суваг” ХК-ийн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги бүлэг, лабораторийн албаны ажилтнуудаас бүрдсэн ариутгал халдваргүйтгэлийн баг өнөөдөр /2021.04.19/ компаний бүх хэсэг нэгжийн объект, ажлын байр, машин техник хэрэгсэлүүдэд ариутгал халдваргүйтгэл хийлээ. Үүнд: Компаний төв конторын хэсэг, Дархан хотын төв цэвэрлэх байгууламж, цэвэр, бохирын станцууд, хэрэглэгчдэд үйлчлэх төвийн байр зэрэг объектууд хамрагдаж байгаа юм. Түүнчлэн төв авто замаас “Дархан-Ус суваг” ХК руу эргэдэг уулзвараас аймгийн онцгой байдлын газрын байр хүртэлх гадна зам талбайд ариутгал, халдваргүйтгэл хийв.