“ДАРХАН-УС СУВАГ” ХК “БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ, ЭЭЖ” АЯНЫГ ДЭМЖИЖ БАЙНА

Хүүхдийн төлөвшил, хүмүүжил гэхээр ихэнх хүмүүс зөвхөн эцэг эхээс үр хүүхэддээ зааж зааварлах юм шиг өрөөсгөл ойлгодог. Хүүхдийнхээ төлөвшлийг эцэг, эхчүүд өөрсдийн харилцаа, хандлагаа эерэг болгож, хүүхдээ магтахаас эхлэх учиртай. Өөрөөр хэлбэл бид хүүхдээ сайн хүн болгохыг хүсвэл өөрсдөө сайн аав, ээж байх хэрэгтэй аж. Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Шинэ Амьдрал” ТББ-аас хамтран аймгийн хэмжээнд өрнүүлж буй “БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ, ЭЭЖ” аяныг “Дархан-Ус суваг” ХК дэмжиж Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газраас гаргасан ХҮҮХДИЙНХЭЭ АЙХ АЙДАС НЬ БИШ, ЖАРГАЛТАЙ ИНЭЭМСЭГЛЭХ ШАЛТГААН НЬ БАЙЦГААЯ уриалгад нэгдэж байна.