“ДАРХАН-УС СУВАГ” ХК-ИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ МЭРГЭЖЛИЙН АНГИ БҮЛЭГ НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙГ ТОГТМОЛ ХИЙЖ БАЙНА

Дархан-Уул аймагт коронавирусын халдварын тохиолдол өдөр ирэх бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны орц, зоорийн давхруудад ариутгал халдваргүйтгэлийн ажил тогтмол хийгдэж байна. Тус ажилд “Дархан-Ус суваг” ХК-ийн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги бүлэг үүрэг гүйцэтгэж байна. 2021.04.15-ны өдөр тус гамшгаас хамгаалах мэргэжлийн анги бүлэг Дархан сумын 11-р багийн 13-р хороолол, 8-р багийн 17-р хороолол болон Өргөө багийн Өнгөт хорооллын нийт 47 орон сууцны 123 орц, хонгилд ариутгал, халдваргүйтгэл хийв. “Халдварын эрсдэл танай гэрийн хаалганы бариул, хажуу зэргэлдээ тань зогсож байгаа хүний амьсгал, суугаад буусан цахилгаан шатны агаарт бий”г санаж халдвар, хамгааллын дэглэмээ сахицгаая.