Дарханг сумын 9-р багийн зарим орон сууцний бохир усны шугам хоолойг шинэчлэв

“Дархан-Ус суваг” ХК-ий засварын бригад 2021.08.26-нд Дархан сумын 9-р багт ажиллав. Компаний 2021 оны их ба урсгал засварын төлөвлөгөөт ажлын хүрээнд тус багийн 4.2, 4.5, 4.6-р байрнуудын бохир усны шугам хоолойг шинэчилж байгаа нь энэ юм.Ингэхдээ 150 мм-ийн хуучин шугам хоолойг 200 мм-ийн хуванцар хоолойгоор шинэчилж хүчин чадлыг нь нэмэгдүүлж байна.Анх ашиглалтад орсон цагаас хойш огт засвар, шинэчлэлт хийгдээгүй өдийг хүрсэн олон жилийн насжилттай 60м шугам хоолойн шинэчлэлтийн ажил ийнхүү хийгдлээ.