“Дархан-Ус суваг” ХК-ийн ажилтнууд коронавирусын эсрэг вакцины III тунд хамрагдав

“Дархан-Ус суваг” ХК-ийн хамт олон Коронавирусын эсрэг вакцинжуулалтын гурав дахь тунг 2021.09.11-ны өдөр хийлгэв. БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл, АНУ-ын Файзер/БиоНТех BNT162 вакцинуудаас ажилчид сайн дураар сонгох боломжийг эрүүл мэндийн байгууллагаас олгож байна. Нийт ажилтнууд болон иргэддээ вакцины дараах хариу урвалд тайван хандаж, дархлаагаа дэмжин, маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барихыг уриалж байна.