Дархан сумын II багийн II /2.2/ ус түгээх байр хэвийн ажиллаж эхэллээ

“Дархан-Ус суваг” ХК-ийн 2021 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд олон жилийн насжилттай Дархан сумын 2-р багийн нутаг дэвсгэр дэх 2-р / 2.2 / ус түгээх байрыг нурааж улмаар шинэ ус түгээх байрыг гүйцэтгэгч компаниар бариулсан. Өнөөдөр /2021.09.17/ тус ус түгээх байрны ухаалаг системийг бүрэн холбож ашиглалтад орууллаа. Цаашид ус түгээх байраар үйлчлүүлэгч та бүхнийг ус түгээх байрны тоног төхөөрөмжид ариг гамтай хандаж, соёлтой үйлчлүүлэхийг хүсье.