Мэндчилгээ

Монгол улсад нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан тус салбарын үе үеийн ахмадууд, нийт ажиллагсад, Дархан хотын усан хангамжийн салбарт хөдөлмөр бүтээл, зүрх сэтгэлээ зориулан ажиллаж буй “Дархан-Ус суваг” ХК-ийн хамт олон та бүхэндээ салбарынхаа түүхт ойн мэндийг хүндэтгэн дэвшүүлье. Хүн амын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх нөр их үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

“Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбат