Орхон аймгийн төлөөллүүд туршлага судлаж байна

Өнөөдөр /2021.10.04/ Орхон аймгийн Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан засаг даргын орлогч М.Түмэнжаргалаар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид “Дархан-Ус суваг” ХК-ийн нэвтрүүлсэн Нэгдсэн хяналт удирдлагын төв болон шинээр байгуулагдсан шуурхай дуудлагын төвийн автоматжуулсан системтэй танилцлаа. Мөн тус компаний үйл ажиллагаатай танилцаж чиглэл тус бүрээр сонирхсон асуултандаа хариулт авлаа.