ХӨЛ ХОРИО ДЭГЛЭМ ХӨРС, АГААР, УСНЫ БОХИРДОЛД ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛЖЭЭ

Хөл хорионы ачаар энэтхэг хүмүүс олон жилийн дараа Хималайн уулсыг алсаас харж, Яамуна голоо цэнхэр өнгөөр туяарахыг үзжээ. Энэтхэгт тогтоосон хөл хорионы дэглэмийн улмаас агаарын бохирдол буурсан нь Пунжаб мужийн иргэдэд Хималайн уулсыг гэрийнхээ цонхоор харах боломж олгожээ. Хималайн нуруунаас бараг 200 км зайтай Жаландхар хот орчмын иргэд сошиал сүлжээнд энэ талаар мэдээлсэн байна. Тухайлбал тус хотын оршин суугч Манжит Кан “Бараг 30 орчим жилийн дараа хөл хорионы ачаар Хималайн уулсыг тод харж байна. Гайхалтай сайхан!” гэж бичжээ. Мөн энгийн үед үйлдвэрийн бохир урсаж байдаг Яамуна гол гэхэд л цэнхэр өнгөөр туяарч ёроол нь харагдах болжээ. #хөрсхамгаалагчиргэн#хөрс_цэвэр_бол_ус_цэвэр#хөрсний_бохирдол_ба_түүний_үр_дагаварууд#дархан_ус_суваг