Том оврын машин, механизмуудад угаалга, цэвэрлэгээ хийж байна

“Дархан-Ус суваг” ХК өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд том оврын машин, механизмууддаа намрын угаалга, цэвэрлэгээ хийж байна. Жилийн дөрвөн улиралд аваарь, гэмтлийг устгах ажилд дайчлагддаг, шавар, шороонд их хэмжээгээр хутгалддаг, авто угаалгын газарт угаалгах боломжгүй машин, механизмуудаа ийнхүү хагас жил тутамд угаалга, цэвэрлэгээнд хамруулдаг юм.