Төв магистраль шугам, хоолойд гарсан гэмтлийг засварлалаа

Дархан сумын 13-р багийн нутаг дэвсгэр “Мөнхийн үсэг” ХХК-ийн өмнөх авто замын голд Ф200 цэвэр усны төв магистраль шугам, хоолойд гэмтэл гарсаныг “Дархан-Ус суваг” ХК-ийн Усан хангамжийн албаны шуурхай бригад ажиллаж гэмтлийг оношилж, засварлалаа. Одоо ухсан нүхийг булах, авто замын байгууламжийн зорчих хэсгийг хэвийн болгох ажил явагдаж байна.Тус шугам хоолой нь авто замын дагуух их, дээд сургуулиудын хичээлийн байр, оюутны дотуур байр, амины орон сууц, нийтийн орон сууцыг цэвэр усаар хангадаг шугам хоолой юм.