Худгийн эргэн тойрон талбайг шороогоор тэгшлэв

Дархан сумын 2-р багийн 2-р /2.2/ ус түгээх байрны эргэн тойронд өмнө нь намаг ихтэй, борооны дараа шалбааг ихэсдэг, иргэд ус зөөхөд хүндрэлтэй байсан.”Дархан-Ус суваг” ХК 2021 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд тус ус түгээх байрыг шинэчилж улмаар орчны хөрсийг шороогоор тэгшлэв.