“Хөгжилд хөтөлсөн жаран” товч түүхэн цувралд “Дархан-Ус суваг” ХК

Дархан хот үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг угтан бүтээсэн “ХӨГЖИЛД ХӨТӨЛСӨН ЖАРАН” товч түүхэн цувралаар Дархан хотын ууган аж ахуй нэгжүүдийн нэг, Дарханчуудыг ундаалагч эрхэм үйлстэй манай хамт олныг онцолжээ. Дашрамд дурдахад Монгол улсад Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний салбар үүсч, хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна.