Цэвэр усны төв шугам хоолойг төлөвлөгөөт хугацаанаас өмнө засварлаж дууслаа

Дархан сумын 12-р багийн нутаг дэвсгэрт “Шинэ Дархан” ОУХТ-ийн өмнө байрлалтай 250 мм-ийн цэвэр усны төв шугам хоолойд төлөвлөгөөт их засварын ажил хийгдэж дууслаа.Амралтын өдрүүдэд иргэдэд удаан хугацаанд чирэгдэл үүсгэхгүйн тулд засварын бригад шуурхай ажиллаж ажлаа төлөвлөгөөт хугацаанаас 24 цагийн өмнө бүрэн гүйцэтгэв. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өндөр ачаалалтай ажиллаж буй алба хаагчиддаа баярлалаа.