Шинэ ажилтнууд сургалтанд хамрагдав

“Дархан-ус суваг” ХК шинээр ажилд орсон алба хаагчдад “Шинэ ажилтан”-ны сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Энэ нь шинээр ажилд орж буй иргэдэд компаний соёлыг ойлгуулах, мэргэжлийн бодит чиг, баримжаа олгох, дотоод дүрэм, журам, хууль эрх зүйн мэдлэгийг тэлэх, хамтын гэрээг танилцуулах, ХАБЭА-н мэдлэг олгох ач холбогдолтой юм. Энэ удаагийн сургалтанд тус компанид шинээр ажилд орж буй 4 ажилтан хамрагдлаа.Сургалтыг “Дархан-Ус суваг” ХК-ийн Сургалт, чанарын мэргэжилтэн Г.Энхтүвшин, ХАБЭА-н мэргэжилтэн Г.Сансар нар зохион байгуулав.