“Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлогын хяналтын хороо, Дархан сумын ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлогын хорооны төлөөлөгчид хамтран эхлүүлсэн “Эрсдэлгүй Дархан” 45 хоногийн аян аймгийн хэмжээнд өрнөж байна. Аяны хүрээнд “Дархан-Ус суваг” ХК-ий хийж, хэрэгжүүлж буй ажлын тайлантай өнөөдөр /2021.10.13/ Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Янжмаа, Д.Батбаяр, Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Цэцэгсүрэн, Г.Хишигбаяр нар танилцлаа. “Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд аймгийн нийт ААНБ-ууд ажилтнуудынхаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргах, ажлын байрны нөхцөл байдлыг бодитоор дүгнэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зэрэг үр дүнг хүлээж байгаа бөгөөд цаашдаа ч авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж болзошгүй аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг төлөөлөгчид уриалав.