“Эх булаг”-ийн шугам, хоолойн гэмтлийг засварлаж дуусав

“ЭХ БУЛАГ”-ИЙН ШУГАМ, ХООЛОЙН ГЭМТЛИЙГ ЗАСВАРЛАЖ ДУУСЛААДархан хотын усан хангамжийн “ЭХ БУЛАГ”-ийн инженерийн шугам сүлжээнд өнөөдөр /2021.09.29/ гэмтэл гарч улмаар “Дархан-Ус суваг” ХК-ийн Усан хангамжийн албаны засварын бригад шуурхай ажиллан гэмтлийг оношилж, засварлалаа. Цэвэр усны 500 мм-ийн шугам хоолойн гэмтлийг бүрэн засварлаж дууссан ба засварын үед үүссэн суваг, шуудууг булж, нөхөн сэргээлтийг хийв.