Дархан-Уул аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах аврах 22 дугаар ангийн бие бүрэлдэхүүн нь тус компанийн “ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ”-ний дагуу Гал түймэр унтраах тактикийн сургуулийг танхимаар болон дадлага сургуулиар хамтран зохион байгууллаа.
  Дадлага сургуулийн зорилго нь гал түймэр гарсан үед гал унтраах болон эрэн хайх аврах ажиллагаа, эмнэлэгийн анхны тусламжийг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулахад шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн юм.
  Сургуулалт нь газар хөдлөлтийн гамшгийн улмаас гал түймэр гарсан гэсэн цагийн байдлын хүрээнд ажилласан бөгөөд үүнд манай компанийн Мэргэжлийн ангийн гал унтраах, аврах болон Эмнэлэгийн анхан шатны нөхөрлөлийн бүлгүүдийн ажилтнууд гол үүрэгтэйгээр оролцсон бөгөөд нийт 100 гаруй ажилтан албан хаагч нар энэхүү дадлага сургуульд хамрагдаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдлэг чадвараа ахиулсан үр өгөөжтэй сургууль болж өндөрлөлөө.

Read more

“Дархан-Ус суваг” ХК нь ажилтнуудынхаа холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газартай хамтран Монгол Улсын Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг таниулах сургалт сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.
Тус сургалтыг Цагдаагийн газрын хэсгийн байцаагч ахлах дэслэгч Г.Анхбаяр, Б.Ганзориг, Б.Цолмондорж, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Баярчимэг нар явуулсан бөгөөд сургалтанд хамрагдсан ажилтнуудад болзошгүй гэмт хэргээс өөрийгөө болон бусдыг хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, гарын авлага материалыг тараан өгч ажилласан юм.

Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан байгууллагын нийт ажилчдын дунд Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлийг сурталчлан таниулах, өв соёл, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор Ариутгах татуургийн албанаас “Дээлтэй Монгол” арга хэмжээг 6 дахь жилдээ зохион байгууллаа.
“Дээлтэй Монгол” өдөрлөгийн арга хэмжээнд

  • Шагайн харваа
  • Шагай шүүрэх
  • Монгол ёс заншилаа хэн сайн мэдэх вэ?
  • Ширээ засалт шалгаруулах
  • Дэмбээ
  • Шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч зэрэг олон тэмцээныг зохион байгууллаа