НҮБ-ын Ерөнхий Асамблейн чуулганаар баталсан “Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 6-р зорилго болон Монгол Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хэнийг ч ардаа орхихгүй” уриан доор “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 10-р сарын 23,24-ны өдрүүдэд Улаанбаатар хотод БХБЯ, ХСУХАТАҮЗЗөвлөл, НҮБ Хүүхдийн Сан хамтран зохион байгууллаа.

БХБЯ, ЭМЯ, БОАЖЯ, БСШУЯ, ХХААХҮЯ, ШУА,Үндэсний статистикийн хороо, Үндэсний хөгжлийн газар, ХСУХАТАҮЗЗөвлөл, НҮБ Хүүхдийн Сан, ЮНЕСКО, АХБ, ДЭМБ, МСК, ЖАЙКА, МХЕГ, БХТ, МУИС, ШУТИС, Төрийн бус байгууллагууд (УАЦДТ, УҮССТ, НААҮХ, Усны мөр), “WaSH Action of Mongolia” ТББ, Ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын нийт 60 гаруй төлөөлөгчид оролцсон.