Чанарын удирдлага тогтолцоо

ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015

/MNS ISO 9001:2016/ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ.

Манай компани нь Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015  Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорилт тавин 2016 оны 04 дүгээр сараас энэхүү ажлыг эхлүүлсэн бөгөөд жил гаруй хугацаанд амжилттай хэрэгжүүлэн, Чанарын менежментийн тогтолцоог ISO 9001:2015 /MNS ISO 9001:2016/ стандартын  шаардлагын дагуу нэвтрүүлсэн салбартаа анхдагч байгууллага болсон.

ISO 9001 стандарт нь байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, замаар хэрэглэгчийн шаардлагыг хангаж, сэтгэл ханамжийг бий болгох, байгууллага болон бүтээгдэхүүн үйлчилгээнд хамаарах хуулийн хэрэгжилтийг хангах, тасралтгүй сайжруулалтыг бий болгоход чиглэгдсэн менежментийн тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл байгууллагыг чанартай холбогдуулан чиглүүлэх, хянах удирдлагын тогтолцоо гэсэн үг билээ.

Дэлхий нийтэд менежментийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний олон зуун стандарт загварчлал байдаг боловч ISO 9001 стандарт нь хамгийн өргөн тархсан, хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоо юм. Тиймээс дэлхийн 170 улс орны 1 сая гаруй, Монгол улсад 120 гаруй байгуулага энэхүү стандартыг нэвтрүүлсэн байдаг.

Олон улсын энэхүү стандарт нь Төлөвлө-Гүйцэтгэ-Шалга-Сайжруул /ТГШС/ мөчлөг болон эрсдэлд суурилсан сэтгэлгээг хослуулсан үйл явцын арга барил хэрэглэсэн учраас байгууллагын үйл явц ба тэдгээрийн харилцан үйлчлэлийг төлөвлөх боломжийг бүрдүүлж өгдөг онцлогтой. Байгууллага нь энэхүү арга барилыг хэрэглэснээр, үйл явц, чанарын менежментийн тогтолцоог, төлөвлөсөн  үр дүнгээс хазайхад хүргэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлсэнээр-сөрөг үр дагаврыг бууруулах, буй болсон боломжийг бүрэн ашиглах нөхцлөөр хангах  чадварыг бүрдүүлж байдаг.

Бид менежментийн тогтолцооныхоо хэрэгжилтийг үнэлэхийн тулд  дотооддоо аудитын баг томилж  ажиллуулах, хэрэглэгчдээс сэтгэл ханамжийн судалгаа авах зэрэг ажлуудыг хийж байгаа өгөөд ингэснээр үл тохирлыг  олж илрүүлэх, арилгах, гарч болзошгүй сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх, сайжирсан үр дүнг бий болгоход чиглэгдсэн үр дүнтэй үйл ажиллагаа юм.

Мөн жил бүр Улаанбаатар хотын СХЗГ-ын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газар /БТБГ/-ын шинжээч  аудиторууд ирж манай компанийн  Менежментийн тогтолцооны хэрэгжилтэнд магадлах аудит хийж дүгнэлтээ гаргадаг бөгөөд энэхүү аудитад 2 дахь жилдээ хамрагдаж Менежментийн тогтолцооны хэрэгжилт сайн гэсэн үнэлгээтэйгээр ажиллаж байна.

Цаашид бид үйл ажиллагаандаа дэлхийн улс орнуудын жишигт нийцэх дэвшилтэд техник, технологиудыг нэвтрүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ чанарыг тасралтгүй сайжруулан  байгууллагынхаа  үнэт зүйлс, соёлыг хадгалан, үр ашиг, үнэлэмж болон  хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг тогтмол нэмэгдүүлэн Монгол улсдаа төдийгүй Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх Чанарыг эрхэмлэсэн байгууллага болохын төлөө тууштай ажиллах болно.