Тус Хэлтэс нь Компанийн стратеги төлөвлөгөөний урт болон дунд хугацааны бодлого, зорилго зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангаж ажиллах чиг үүрэг бүхий нэгж юм.
СБХ–ын зорилго нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай болон бусад эрх зүйн актуудад нийцүүлж аж ахуй санхүүгийн хэрэглүүрийг төвлөрүүлэн хуваарилах, ханган нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд оршино.
Тус хэлтэс нь Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч-1, Хангамжийн менежер-1 Ахлах нягтлан бодогч-1, Тооцооны нягтлан бодогч-3, Нярав-2, нийт 7 хүний бие бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.