Танилцуулга

“Дархан-Ус суваг” ХК нь 1965 оны 03-р сарын 17-нд  УС СУВГИЙН ТОВЧОО нэртэйгээр анх байгуулагдсан. Дархан-уул аймгийн ИТХурлын тэргүүлэгчдийн 2003 оны 01-р сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор 100 хувийн орон нутгийн өмчит хувьцаат компанийн хэлбэрт шилжин ажиллаж байна. Манай компани нь төвлөрсөн усан хангамжийн сүлжээгээр1400 гаруй аж ахуйн нэгж, 13385 гаруй айл өрхүүдтэй цэвэр усаар ханган, бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулан, гэр хороололын 28 мянга гаруй хүн амд зөөврөөр 19, төвлөрсөн сүлжээгээр 25 нийт 43 ус түгээх байруудаар дамжуулан үйлчилж байна.Тус байгууллага нь хоногт 70000 м3 цэвэр ус олзворлож, 50000 м3 бохир усыг татан зайлуулах хүчин чадалтайгаар ажиллаж байна.