Гүний I, II цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг шинэчилж байна

“Дархан-Ус суваг” ХК-ний 2021 оны төлөвлөгөөт ажлын нэг Дархан хотын усан хангамжийн “ЭХ БУЛАГ”-ийн гүний I, II цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн агаарын шугамын тулгуурын засвар, шинэчлэлтийн ажлыг Дархан-Уул аймгийн “Тач Эрхэс” ХХК гүйцэтгэж байна. Өчигдөрөөс /2021.09.29/ эхлэсэн засвар, шинэчлэлтийн ажил 7 хоног үргэлжлэх бөгөөд нийт 17 цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг солино.