” Дархан-Ус суваг” ХК “Шуурхай дуудлагын төв”-тэй болж дугаараа шинэчиллээ

“Дархан-Ус суваг” ХК CALL CENTER буюу ДУУДЛАГЫН ТӨВ-ийн үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.Ингэснээр хэрэглэгч, үйлчлүүлэгчдээс дуудлага хүлээн авах утасны дугаар 7533-3737 болж шинэчлэгдэж байна.Эрхэм Дарханчууд та бүхэн:

Нийтийн зориулалттай орон сууцны айл өрхийн сантехникийн тоног төхөөрөмж, шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийлгэх дуудлага өгөх

Усны төлбөр тооцооны талаар мэдээлэл авах

Төлбөр тооцоо хийх банкны дансны мэдээлэл

Төв диспетчертэй холбогдохыг хүсвэл “Дархан-Ус суваг” ХК-ийн Шуурхай дуудлагын төвийн 7533-3737 дугаарт холбогдоно уу.