“Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбат “Дархан хот-60 жил” сэдэвт хичээлээр хичээлийн цагийг эхлүүлэв

2021.10.17-нд Дархан хотын 60 жилийн ойн өдөр тохионо. Түүхт ойн өдрийг угтан Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр /2021.10.15/ зарим их, дээд сургууль болон дунд сургуулиудын зарим ангийн хичээлийн цагийг “Дархан хот-60 жил” сэдэвт хичээлээр эхлүүлэв.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, “Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбат энэ удаад ШУТИС-ын Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн инженерчлэлийн салбарын Механик инженер-III дамжааны оюутнуудад Дархан хот байгуулагдсан түүх, хөгжил, өнөөгийн байдлын талаар танилцууллаа.

Тэрээр Дархан хотод ажиллаж, амьдраад өдгөө 37 дахь намартайгаа золгож байгаа аж.