“Дархан-Ус суваг” ХК-ны үйл ажиллагаатай Дархан-Уул аймгийн удирдлагууд танилцаж байна

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн засаг дарга Б. Азжаргал болон бусад албаны хүмүүс яг одоо /2021.10.04/ Дархан-Ус суваг ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж байна.Энэ үеэр Дархан хотын усан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц , Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл МОН 3244/3245 төслийн явцын тухай “Дархан-Ус суваг” ХК-ийн удирдлагууд танилцууллаа.Тус компани өнөөдрийн байдлаар Дархан хотын 13800 айл өрх, 1500 гаруй үйлдвэр аж ахуй нэгжтэй ашиглалтын гэрээ байгуулан, үйлчилгээ үзүүлж, гэр хорооллын 28000 айл өрхийг нийт 44 ухаалаг ус түгээх байраар дамжуулан ундны цэвэр усаар ханган ажиллаж байна.Уулзалтын үеэр “Дархан-Ус суваг” ХК-ийн хамт олон Дархан хотын усан хангамжийн шугам сүлжээг шинэчлэх, айл өрх, аж ахуй нэгжүүдийг бүрэн ухаалаг тоолуурын системд холбох ажлыг эрчимжүүлэхээр анхаарч ажиллахын зэрэгцээ эрчим хүчний хэмнэлттэй систем бий болгох, Дархан хотын ундны усны аюулгүй байдлыг дээшлүүлэн улмаар бүтээмжийг сайжруулах зорилго тавин ажиллаж байгаа гэдгийг “Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбат цохон тэмдэглэлээ.