Дархан сумын 9-р багийн зарим хэрэглэгчдийн анхааралд

2021.09.18-ны 09.00 цагаас 2021.09.19-ны 15.00 цаг хүртэлх хугацаанд Дархан сумын 12-р багийн нутаг дэвсгэрт “Шинэ Дархан” ОУХТ-ийн өмнө байрлалтай 250 мм-ийн цэвэр усны төв шугам хоолойд төлөвлөгөөт их засварын ажил хийгдэнэ.Засварын ажлын үед “Шинэ Дархан” ОУХТ, “Цуурай Цо” ХХК, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбар, 12-р багийн 27-р байр / шинэ хороолол / зэрэг аж ахуй нэгж болон орон сууцны цэвэр усыг түр хугацаагаар хязгаарлах тул иргэд та бүхэн хэрэгцээний усаа нөөцөлж, хэрэглээгээ зохицуулан, хүлээцтэй хандана уу. “Дархан-Ус суваг” ХК