Монгол улсад нийтийн аж ахуй үйлчилгээний салбар үүсч, хөгжсөний 90 жилийн ой тохиов

Монгол улсын засгийн газрын 2019 оны 19-р тогтоолд заасанчлан Нийтийн аж ахуй үйлчилгээний ажилтны өдөр жил бүрийн 10-р сарын хоёр дахь долоо хоногийн ням гарагт тохиодог. 2021 онд Монгол улсад Нийтийн аж ахуй үйлчилгээний салбар үүсч, хөгжсөний 90 жилийн ой тохиож байна.Ойн баярын хүрээнд “Дархан-Ус суваг” ХК эрхэлж буй ажил хөдөлмөртөө амжилт гарган ажиллаж буй нэр бүхий алба хаагчид, ажилтнуудаа салбар яамны шагнал болон ойн хүндэт тэмдэгээр шагнаж, урамшууллаа.Тухайлбал:Барилга хот байгуулалтын яамны “Нийтийн аж ахуй үйлчилгээний тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Нийтлэг үйлчилгээний албаны ажилтан С.Ганцэцэг, Усан хангамжийн албаны засварчин М.Пүрэвжаргал, Өндөр настан Л.Алтанцэцэг нарыг шагнасан бол Барилга хот байгуулалтын яамны хүндэт “Жуух бичиг”-ээр Захиргаа удиирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ж.Энхтүвшин, нягтлан бодогч Л.Оюунсүрэн, угтагч Ш.Байгалмаа, Орон сууц, хэрэглэгчийн албаны бригадын дарга Б.Ганбат, өндөр настан Б.Мөнхцэцэг, Д.Бурмаа нарын нэр бүхий 19 хүнийг шагнаж урамшуулав.Мөн Д. Батжаргал, Д.Цэрэндорж, Д.Уранчимэг, Н.Баярмаа, Ш.Батцэнгэл, Ц.Бавуугарьд, С.Энхжаргал, Т.Амарзаяа, С.Пүрэвдорж, Ц. Эрдэнэцэцэг, Т.Хүрэлчулуун, Б.Отгонбаяр, Л.Цэвэлсүрэн, Б. Одончимэг нарын нэр бүхий 84 ажилтан, алба хаагчид Монгол улсад Нийтийн аж ахуй үйлчилгээний салбар үүсч, хөгжсөний 90 жилийн ойн хүндэт тэмдэгээр энгэрээ мялаалаа. Шагнал хүртсэн нийт алба хаагчид та бүхнийхээ хүн амын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөөх нөр их үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.