Мэндчилгээ

“Дархан-Ус суваг” ХК-д ажиллаж, өдгөө гавьяаны амралтаа эдлэн суугаа үе үеийн буурлууд, ахмад настан та бүхэндээ Олон Улсын “АХМАДЫН ӨДӨР” болон Монгол улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлье.Усан хангамжийн байгууллагын үр өгөөжийг нэмэгдүүлэх, үр ашгийг сайжруулах үйлсэд хөдөлмөр бүтээл, зүтгэл сэтгэл, залуу халуун насаа зориулсан та бүхэндээ эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.