Та өвөлд бэлэн үү?

Амины орон сууцтай иргэд, бие даасан объект бүхий аж ахуй, нэгж хэрэглэгч та бүхнийг цэвэр болон бохир усны худаг, хаалт, арматур, инженерийн шийдлүүдээ шалган өвөлжилтийн бэлтгэлээ базаахыг “Дархан-Ус суваг” ХК -иас зөвлөж байна. Өвөл хүйтний эрч нэмэгдэн, оргил ачааллыг үе ирэхэд шугам хоолой бөглөрөх зэрэг хүндрэл тохиолдож болзошгүй тул урьдчилан сэргийлэх үзлэгээ сайтар хийх хэрэгтэй.