Худийг дэргэд усны цоргоор автомашинаа угаасан иргэд 100,000 төгрөгөөр торгуулав

“Дархан-Ус суваг” ХК-ийн ус түгээх байрны дэргэд худгын цоргоноос ус цацаж автомашинаа угаан, хүн амын ундны усны эрүүл ахуйд халдаж буй тухай иргэдийн ирүүлсэн мэдээллийг бид та бүхэнд өмнө нь хүргэж байсан. Эдгээр мэдээллийн дагуу Дархан-уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын улсын байцаагч ажиллан холбогдох арга хэмжээг авч зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг зуун мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авчээ.Бурууд нүд хурц байж зохисгүй үйлдлийг таслан зогсооход хувь нэмрээ оруулан мэдээлэл өгсөн иргэддээ талархал илэрхийлье.