Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтнүүд “Дархан-Ус суваг ХК”-д ажиллав

Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтнүүд өнөөдөр / 2021.09.16 / “Дархан-Ус суваг” ХК-д ажиллав. Тэд энэ удаад эрчим хүч хэмнэлтийн бодлого, хууль эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилтийн талаар “Дархан-Ус суваг” ХК-ий удирдлагуудад мэдээлэл өглөө. Эрчим хүчний хуулийн дагуу “Дархан-Ус суваг” ХК эрчим хүч хэмнэх үүрэг хүлээн ажиллаж байна. Энэ ч үүднээс тус компани цаашид үйл ажиллагаандаа хэрхэн эрчим хүчний хэмнэлтийг хийж болох ингэснээр жил бүр гардаг урсгал зардлаа хэрхэн бууруулах боломжтой талаар талууд санал солилцов.