16-р байрны лагийн цэвэрлэгээ, шугам хоолойн засварын ажил дуусав

Дархан сумын 12-р багийн 16-р байрны зоорийн давхарт хуримтлагдсан хур лагийг гадагшлуулж цэвэрлэх, орон сууцны хуучирч гэмтсэн бохир ус татан зайлуулах шугамыг шинэчлэх мөн “Жүр-Үр” ХХК-ний бохир ус татан зайлуулах шугамыг дангаар нь шийдэх зэрэг ажлуудыг “Дархан-Ус суваг” ХК -ий Орон сууц, хэрэглэгчийн албаны засварын бригадын хамт олон гүйцэтгэж дууслаа.Ажлын байрны аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд тус байрны цахилгаан эрчим хүч, цэвэр ус, хэрэгцээний халуун усыг ажил явагдах хугацаанд хязгаарласан. Оршин суугчдад олон өдрөөр хүндрэл үүсгэхгүйн тулд засварын бригадын хамт олон уртасгасан цагаар ажиллаж улмаар төлөвлөгөөт ажлуудаа 2021.09.16-ны 01.00 цагт бүрэн гүйцэтгэж дуусгалаа.Өөрсдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажлын явцад хэрэглээгээ зохицуулж, хүлээцтэй хандсан 16-р байрны нийт оршин суугчиддаа талархал илэрхийлье.