“Дархан Ус суваг” хувьцаат компанийн хамт олон өнөөдөр 3.200 ширхэг бургас модыг Хараа голын ай сав газарт тарилаа.

Тус компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд жил бүр ийнхүү 3,200 модыг 10 жилийн хугацаанд тарьснаар 2032 онд 32,000 мод тарих томоохон зорилготой ажиллаж байна.
Бургас мод хамгийн найдвартай “Байгаль хамгаалагч” болдог. Ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хурдан ургадаг учраас хот тосгон, цөлөрхөг газрыг ногооруулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг хийхэд ч тохиромжтой мод юм.
Өнгөрсөн жил тус компанийн тарьсан модны 85 хувь нь ургасан байна.
Scroll to Top