МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН 2023 ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖЭЭР шалгарлаа.

“ДАРХАН-УС СУВАГ” ХК нь 2022 онд барилга хот байгуулалтын яамны нийтийн ахуйн үйлчилгээний салбарын шилдэг аж ахуйн нэгж байгууллага болж байсан бол өнөөдөр МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН 2023 ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖЭЭР шалгарлаа. Өнөөдрийн үйл ажиллагааны шилдгүүдээс цор ганц орон нутгийн аж ахуйн нэгж манай байгууллага байснаараа онцлог боллоо.
“Барилгачдын баяр”-ын түүхт 97 жилийн ой өнөөдөр /2023.09.08/-ны өдөр тохиож байна. Барилгачид 97 жилийн ойгоо “БАРИЛГЫН САЛБАР ГАМШГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор тэмдэглэж байна. 2023 оны шилдгээр шалгаран Барилгачдын талбайдаа “ДАРХАН -УС СУВАГ” ХК-хаа тугийг мандуулан алдаршууллаа.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо тэргүүтэй салбарын удирдах ажилтнууд оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Байгууллагынхаа нийт хамт олон ажилтан албан хаагч, инженер техникийн ажилчдадаа халуун баяр хүргэж ажлын улам их амжилт хүсье.
Scroll to Top