Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулга танилцуулах АЖИЛ ОЛГОГЧИЙН ЗӨВЛӨГӨӨН- 2023 өнөөдөр ХНХЯ, НДЕГ-тай хамтран Дархан-Уул аймгийн залуучууд театрт зохион байгуулагдав.
Тус зөвлөгөөнд 350 гаруй ажил олгогч байгууллагын удирдлага, хүний нөөц, нягтлан бодогч нар оролцсон бөгөөд зөвлөгөөний үеэр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангаж, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, бусдыгаа манлайлсан шилдэг ажил олгогчийг шалгаруулав.