Түүхийг хамтдаа бүтээлцсэн үе үеийн ахмад ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан “Дархан-Ус Суваг”ХК-аас байгууллагынхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож явсан ахмад ажилтнууддаа жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Тус компаниас гавьяаныхаа амралтад гарсан 130 гаруй ахмад ажилчдаа өчигдөр /2023.09.27/ хүлээн авч хүндэтгэл үзүүлэн “Найрамдлын Дархан” тэмдгээр ахмад ажилтан Р.Бямбаа, Т.Мөнхтуяа, Л.Бум-Эрдэнэ нарыг “Дархан-60” тэмдгээр 5, Захирлын нэрэмжит шагналаар 5 ахмад ажилтныг тус тус шагнаж урамшуулан дуу, бүжгийн хөгжөөнт тэмцээнүүд, шагналт сугалаа зэргийг зохион байгуулан нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Уулзалтын үеэр ахмад ажилтнууд “Дархан-Ус Суваг”ХК-ийн 2022, 2023 онуудад амжилт гарган олон хүндтэй шагналын эзэн болсонд залуу хойч үеүдээ магтан урамшуулж, үнэт сургаалаа хайрлан, бахархаж буйгаа илэрхийлж байсан юм.
Та бүхний минь бие тэнхлүүн, мэлмий тунгалаг, ухаан цэлмэг, амьдрал үйлс өөдрөг, өлмий бат оршиж буян заяа нь өөдлөн дэлгэрэх болтугай.
Scroll to Top