МАНХАН ТОЛГОЙН УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлалтай 58 ус түгээх байруудаас 56 ус түгээх байрны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Зарим тохиолдолд гаднын нөлөөтэй болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан тоног төхөөрөмжүүдэд эвдрэл, гэмтэл үүссэний улмаас үйл ажиллагаа доголдох асуудал үүсдэг.
Үүссэн гэмтлүүдийг засварлахад тодорхой хугацаа ордог бөгөөд тус хугацаанд усны хэрэглээгээ зохицуулан бидний ажлыг ойлгон хүндэтгэж хамтран ажилладаг нийт хэрэглэгчдэдээ баярлалаа.
Хэрэглэгч та бүхэндээ шинэ оны мэндийг дэвшүүлье.
“Дархан-Ус Суваг”ХК
Scroll to Top