ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД

Компанийн дэргэдэх “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ”-ийн 2024 оны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран өнөөдөр /2024.02.01/ “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн нэмэлт өөрчлөлт”-ийн талаарх сэдвээр компанийн нийт ажилтнуудад сургалт мэдээлэл хийж ажиллалаа.
Сургалт, мэдээллийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Энхбаясгалан, Ш.Дэлгэр нар танилцууллаа.
Scroll to Top