ИРГЭН ТАНД БАЯРЛАЛАА

Хүйтний улиралтай холбоотойгоор “Дархан-Ус Суваг”ХК-ийн Усан хангамжийн албанаас Дархан сумын хэмжээнд байршилтай нийт 59 ус түгээх байруудын ус авах хэсэгт асгарсан ус хөлдөж мөсжилт үүссэнийг сард 2-3 удаа гар техникээр болон экскаватороор цэвэрлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг.
Гэсэн хэдий ч хэрэглэгчдийн ундны усны буруу зөөвөрлөлтөөс үүдэлтэйгээр дахин мөсжилт үүсэн эрсдэлтэй орчныг бий болгодог.
Өндөр настан, хүүхэд багачууд, хайртай хүмүүсээ халтирч унаж гэмтэж бэртэхээс сэргийлж Дархан сумын 8 дугаар багийн иргэдийн зүгээс өөрсдийн оршин суугаа газар байршилтай ус түгээх байрын ойр орчмын хог хаягдлыг болон ус авах хэсэгт үүссэн мөсжилтийг цэвэрлэх ажлыг тогтмол хийдэг байна
“Дархан-Ус Суваг”ХК-ийн зүгээс 8-р багийн оршин суугч иргэддээ бидний ажлыг дэмжиж буйд талархал илэрхийлье.
Scroll to Top