Өнгөрч буй Усан туулай жилд “Дархан-Ус Суваг”ХК-ийн хувьд ололт амжилт арвин, шинэ санал санаачилга, техник технологийн хөгжил дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН 3244/3245 төсөл амжилттай хэрэгжиж дуусан хоногт 24000 м3 бохир усыг хүлээж авах хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон бүтээн байгуулалтын жил байлаа.
Ирж буй XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилд хийгдэх томоохон ажлаас дурдвал Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан 40.0 сая еврогийн экспортын зээлийн 3 дахь санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл” хэрэгжиж нийт 13.3 км цэвэр усны уян ширмэн хоолой угсралтын ажлыг гүйцэтгэж, 15000 ухаалаг тоолуурыг хэрэглээнд нэвтрүүлэхээр эхний ээлжийн суурилуулалтыг Дархан сумын Мангирт хорооллын хэсэгт амжилттай туршиж үргэлжлүүлэн нийт айл өрхүүдэд суурилуулах ажил хийгдэхээр төлөвлөгдөж байна.
Нийтийн аж ахуйн салбарын нэгэн жарны түүхийг бүтээсэн үе үеийн ахмад буурлууд, Найрамдлаар овоглосон Дархан хот хэмээх их айлын амин тэтгэгч болсон цэвэр усыг хором бүрд түгээн ажиллаж буй “Дархан-Ус Суваг”ХК-ийн нийт хамт олонд, хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллагуудад болон хэрэглэгчиддээ сар шинийн баярын мэндийг дэвшүүлье.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй
“Дархан-Ус Суваг”ХК-ийн Гүйцэтгэх захирал
ГОМБОЖАВЫН ЭРДЭНЭБАТ