“Дархан-Ус Суваг”ХК нь нийт ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд жил бүр хамруулж, эмчилгээ, эрүүл мэндийн болон эрүүл аж төрөх ёсны мэдлэг олгох ажлыг үе шаттай зохион байгуулдаг.
2024 оны үзлэг оношилгоонд хамруулах ажлыг 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зохион байгуулан хэлтэс, албадуудын ажилнуудыг хуваарийн дагуу хамруулан ажилласан.
Өнөөдөр тус компанийн Захиргаа аж ахуйн хэлтсийн инженер техникийн ажилчид хамрагдсанаар амжилттай явагдаж дууслаа.