Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1992 оны чуулганаас цэвэр усны гачигдалд байгаа олон улс орны хүн амыг усны хомсдлоос гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор жил бүрийн 03 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, энэхүү өдрийг тусгай уриан дор тэмдэглэхээр анх шийдвэрлэн өнөөг хүртэл тэмдэглэн өнгөрүүлж ирсэн түүхтэй.
НҮБ-аас 2024.03.22 оны Дэлхийн усны өдрийг “Leveraging Water of Peace” – буюу “ЭНХ ТАЙВАНЫ ТӨЛӨӨ УСЫГ АШИГЛАХ НЬ” буюу “УС БА ЭНХТАЙВАН” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарлагдсан.
Өнөөдөр “Дархан-Ус Суваг”ХК-ийн Инженер техникийн 40 гаруй ажилчид болон ундны усны хамгаалалтыг хариуцдаг Дархан-Уул аймаг дахь Дотоодын цэргийн 822 дугаар тусгай салбарын ажилчид хамтран ЕБС-ийн сурагчдад усны үнэ цэнэ, зөв зохистой хэрэглээний талаар сургалт мэдээллийг өгч асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулан амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшуулан ажиллалаа.
УСАА ХЭМНЭЕ, УСАА ХАЙРЛАЯ, УСАА ХАМГААЛАЯ