💦ЭНХИЙГ ТЭТГЭХ УС💦 СЭДЭВТ ГАР ЗУРАГ, ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО

Бидний нүдэнд үл үзэгдэх далд баялаг болох газрын доорх усны үнэ цэнэ, үнэлэмжийг таниулах зорилготойгоор 2024 оны “Дэлхийн Усны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулагдсан
“ЭНХИЙГ ТЭТГЭХ УС” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдааны ялагч хүүхдүүдийг тодрууллаа.
Тус уралдаанд Гар зургийн төрөлд:
Тэргүүн байрыг “Од цогцолбор” сургуулийн 8-7 ангийн сурагч Э.Хонгорзул, Дэд байрыг “Од цогцолбор” сургуулийн 3-5 ангийн сурагч Ү.Мишээл, Гутгаар байрыг 4 дүгээр сургуулийн 8в ангийн сурагч Б.Хүслэн, Тусгай байрыг “Од цогцолбор” сургуулийн 3-1 ангийн сурагч Ө.Цэцэнбилэг нар
Эссэ бичлэгийн төрөлд:
Тэргүүн байрыг “Од цогцолбор” сургуулийн 10-2 ангийн сурагч М.Мөнхцэцэг, Дэд байрыг 15 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Б.Отгонжаргал, Гутгаар байрыг “Од цогцолбор” сургуулийн 10-2 ангийн сурагч Б.Энхжин, Тусгай байрыг 4 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч О.Амарзаяа нар тус тус эзэлсэн байна.
Нийт оролцсон хүүхэд багачууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе
Scroll to Top