ШИНЭ ДОЛОО ХОНОГИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ

Энэ жилдээ~Эрүүл жиндээ аянд “Дархан-Ус Суваг”ХК-ийн ажилтнууд нэгдэж байна…
   Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, сэдэлжүүлэх зорилгоор ЭМЯ-аас улсын хэмжээнд “Энэ жилдээ – Эрүүл жиндээ“ аяныг эхлүүлсэн бөгөөд хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж буй тус аянд нэгдэж өнөөдөр /2024.04.08/ компанийн ажилтнууд өглөөний алхалтыг хийлээ.
   Судалгаагаар 15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь таргалалттай байна. Илүүдэл жин болон таргалалт нас ахих тусам нэмэгддэг ч өнөөдрийн байдлаар залуужих хандлагатай болсон. Тухайлбал 25-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдсэн бол 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна.
   Таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч ихэнх тохиолдолд буюу 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан байдаг. Энэ нь хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй аж.
Иймд та бүхнийг уг аянд нэгдэхийг уриалж байна!
Scroll to Top