МОНГОЛ УЛСЫН “ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАР”-ЫН ШИЛДЭГ ИНЖЕНЕРЭЭР “ДАРХАН-УС СУВАГ” ХК-ИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Г.АЛТАНШАГАЙ, ШИЛДЭГ МЕНЕЖЕРЭЭР ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ЭРДЭНЭБАТ НАР ТУС ТУС ТОДОРЛОО

Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 93 жилийн түүхт ойг тохиолдуулан салбарын “Удирдах ажилтны зөвлөгөөн-2024” арга хэмжээ 2024.05.04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдаж, “ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” сэдвээр салбарын 250 орчим инженер техникийн ажиллагсад, удирдах ажилтнууд, аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд оролцож, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга хэмжээнүүд, цаашдын зорилтоо хэлэлцсэн хурал болж өндөрлөв.
Зөвлөгөөнийг “Барилга, хот байгуулалтын яам”, “Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо”, “Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо”, Хөвсгөл аймгийн засаг дарга нар хамтран зохион байгуулж манай компаниас Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбат, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Алтаншагай нар оролцож “Дархан-Ус суваг”ХК-нд нэвтрүүлж буй Цахим шинэчлэлт, хүний нөөцийн бүрдэлт сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
Тус зөвлөгөөний үеэр Барилга хот байгуулалтын яамны Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 2023 оны шилдэг аж ахуй нэгж, шилдэг инженерийг шалгаруулахад БТХ-ийн дарга Г.Алтаншагай нь Монгол улсын ОСНАА-н салбарын шилдэг инженерээр, Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбат нь ХСУХАТАҮЗХорооны шилдэг менежерээр тус тус шалгарч амжилттай оролцлоо.
Scroll to Top