Аймгийн хэмжээнд байх үерийн уснаас хамгаалах ил болон далд байгууламжийн ашиглалтын бэлтгэл бэлэн байдлыг хангах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Дархан-Ус Суваг”ХК-ний ажилчид Дархан сумын 5, 6-р баг, дэвшил хорооллын нийт 3,440м үер уснаас хамгаалах далангийн цэвэрлэгээ, сувгийн засвар үйлчилгээний ажлыг 2024 оны 05 сарын 07-ны өдрөөс хийж эхлэн 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Үерийн хамгаалалтын далан суваг болон ус зайлуулах шугам сүлжээний дийлэнх бохирдлыг иргэдийн ахуйн хог хаягдал үүсгэж байгаа бөгөөд энэ нь үер болох эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.
Үерийн далан бидний амь нас, эд хөрөнгийг болзошгүй байгалийн гамшиг үерийн аюулаас хамгаалж байдаг тул иргэн та үерийн хамгаалалтын далан сувагт хогоо битгий хаяарай
Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе.